УТАСНЫ ДУГААР: 70567012
ХУУЛЬЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор Хуульчдын холбоонд тангараг өргөнө” гэж заасныг үндэслэн хуульч Г.Хэрлэнгийн тангараг өргөх ажиллагааг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхийн танхимд зохион байгууллаа.
Хуульчийн тангараг өргөх үйл ажиллагаанд тус шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнууд оролцож, тангараг өргөж буй хуульчид баяр хүргэн, Монголын Хуульчдын холбооноос ирүүлсэн энгэрийн тэмдэг, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ болон хамт олны дурсгалын зүйл гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.