УТАСНЫ ДУГААР:  70567012

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2024″ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсний дагуу Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх нь Бор-Өндөр сумын ГХУСАЗ салбар зөвлөл болон Прокурорын газар, Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид, улсын бүртгэгчид, нийгмийн даатгалын хэлтэс, хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэнтэй хамтран Хуульчдын “Хуульчийн Про боно-2024” өдөрлөгийг уламжлал болгон Бор-Өндөр сумын соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр тус шүүхээс анхан шатны шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, танилцуулга, гарын авлага тараах, иргэдэд шүүхийн мэдээлэл лавлагааг танилцуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар сурталчлан таниулах, 2024-2025 онд эрүү, иргэний хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Бор-Өндөр сумын 1,2-р багийн иргэдэд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, оролцоо”-ны талаар мэдээлэл өгч, шүүхэд итгэх иргэдийн судалгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны санал асуулгуудыг бөглүүлж, 50 гаруй иргэнд үйлчилгээ үзүүллээ.