Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар 2024 оны дотоодын сургалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний дагуу 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ээлжит сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” сэдвээр тус шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт хийж, мэдээлэл өгөв.