2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Хэрлэнтуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 205 дугаартай тогтоолоор батлагдсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д нэмэлт өөрчлөлт, “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загвар” сэдвээр, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батжавхлан нь “Эрх зүйн актын баталгаажилт” сэдвээр тус
тус шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт, мэдээллийг өглөө.