Тус шүүхийн тамгын газраас 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эрүүл зөв хооллолтын сургагч багш Г.Ариунсанаа, Б.Болор-Эрдэнэ нарыг урин ирүүлж “Эрүүл зөв хооллолт” сэвдээр сургалт авлаа.
Сургалтад хамрагдсан шүүхийн шүүгч, захиргааны албан хаагчид “Танита” аппаратаар өөрсдийн биеийн жин, бодисын солилцоо, нийт ус, өөх, яс, булчингийн хэмжээ харьцаа, хэвлийн өөхлөлт, хүссэн жингээ хадгалахын тулд өдөрт авбал, хаявал зохих
илчлэгийн хэмжээ, биологийн нас зэргийн үзүүлэлтийг хэмжүүлж, сургагч багшаас зөвлөгөө, мэдээлэл авлаа.