Дотоодын сургалт зохион байгуулав.Borundur2024-11-08Мэдээ мэдээлэл Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар 2024 оны дотоодын сургалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний дагуу 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ээлжит сургалтыг зохион байгууллаа.Сургалтаар шүүгчийн туслах Ш.Отгонцэцэг “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ” сэдвээр тус шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт хийж, мэдээлэл өгөв. ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ