УТАСНЫ ДУГААР: 70567012
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тус шүүхийн тамгын газраас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Ерөнхий боловсролын Бор-Өндөр сургуулийн 6-12-р ангийн сурагчид болон Бор-Өндөр сумын Мэргэжлийн боловсролын оюутнуудад “НАЙЗУУД БАЙЯ НӨЛӨӨЛЛИЙН АЯН”-ыг зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд 11 дүгээр сарын 07-ны өдөр Ерөнхий боловсролын “Бор-Өндөр” сургуулийн 6,7,8 дугаар ангийн сурагчдад “Хүүхэд хамгааллын тухай” хууль, “Үе тэнгийн дээрэлхэлт”, “Цахим орчны зохистой хэрэглээ, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр, 7, 8 дугаар ангийн сурагчдад “Электрон тамхины хор хөнөөл, зөв үерхэл нөхөрлөл” сэдвээр Ерөнхий боловсролын Бор-Өндөр сургуулийн лекцийн танхимд зохион байгууллаа.Уг сургалтын үеэр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, Хүүхдийн эрх ба хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, багш сурагчдын хоорондын харилцаа хандлага, суралцагчдад тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, гэр бүлийн харилцаанд эцэг, эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж хэвшихэд нөлөөлөх, гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлэх, сурагчдыг хорт муу зуршилд хэт автахаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг танин мэдэх зэргээр сургалт хийсэн нь сонирхолтой, үр өгөөжтэй байлаа. ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ
Тус шүүхийн тамгын газраас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Ерөнхий боловсролын Бор-Өндөр сургуулийн 6-12-р ангийн сурагчид болон Бор-Өндөр сумын Мэргэжлийн боловсролын оюутнуудад “НАЙЗУУД БАЙЯ НӨЛӨӨЛЛИЙН АЯН”-ыг зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд 11 дүгээр сарын 07-ны өдөр Ерөнхий боловсролын “Бор-Өндөр” сургуулийн 6,7,8 дугаар ангийн сурагчдад “Хүүхэд хамгааллын тухай” хууль, “Үе тэнгийн дээрэлхэлт”, “Цахим орчны зохистой хэрэглээ, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр, 7, 8 дугаар ангийн сурагчдад “Электрон тамхины хор хөнөөл, зөв үерхэл нөхөрлөл” сэдвээр Ерөнхий боловсролын Бор-Өндөр сургуулийн лекцийн танхимд зохион байгууллаа.
Уг сургалтын үеэр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, Хүүхдийн эрх ба хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, багш сурагчдын хоорондын харилцаа хандлага, суралцагчдад тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, гэр бүлийн харилцаанд эцэг, эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж хэвшихэд нөлөөлөх, гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлэх, сурагчдыг хорт муу зуршилд хэт автахаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг танин мэдэх зэргээр сургалт хийсэн нь сонирхолтой, үр өгөөжтэй байлаа.
ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ