УТАСНЫ ДУГААР:  70567012

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ СУРАГЧИД ТАНИЛЦЛАА.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдийг сурагчдын бие даалтын 7 хоног болгож, бие даалтын 7 хоногийг сургууль бүр өөрийн онцлогт тохируулан зохион байгуулахаар тусгасан билээ. Үүний дагуу Ерөнхий боловсролын Бор-Өндөр сургуулийн ахлах ангийн сурагчид 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, “Хуульч мэргэжлийн онцлог” болон “Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажил үүргийн уялдаа холбоо, шүүх хуралдааны явц” зэрэгтэй танилцаж, сонирхсон асуултаа асууж харилцан ярилцлаа.
ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ