2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн болон иргэний хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр Бор-Өндөр сумаас сонгогдсон иргэд болон бизнес эрхлэгчид, ББСБ-ын төлөөллүүдэд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Энхмаа “шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг” сэдвээр, шүүгчийн туслах Г.Хэрлэн “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”, эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал нь
“Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль” сэдвээр тус тус сургалт хийж, холбогдох мэдээллийг өгч, гарын авлага тараалаа.