Тус шүүхийн тамгын газраас санаачлан “НАЙЗУУД БАЙЯ” нөлөөллийн аяныг 2024 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Уг аяны хүрээнд 11-р сарын 12-ны өдөр Ерөнхий боловсролын Бор-Өндөр сургуулийн 12 дугаар ангийн 2 бүлгийн 55 сурагчид “Хүүхэд хамгааллын тухай” хууль, “Үе тэнгийн дээрэлхэлт”, “Өсвөр үеийнхний шинэ тахал буюу электрон тамхи”, “Өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ” сэдвээр Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Хэрлэнтуяа, эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал нар сургалт хийж, шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл хийлээ. Сургалтын дундуур их, бага тархины хөгжил шалгах тоглоом тоглуулж, шилдэг оролцогчдод дурсгалын зүйл гардуулав.
ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ