УТАСНЫ ДУГААР:  70567012

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл хийлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ДОЛДУГААР БҮЛЭГТ “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”-г шинээр нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.
Олон нийтэд “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”-г сурталчлан, таниулах ажлын хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүгчийн туслах Г.Хэрлэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Энхмаа нар нь ХААН банк ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төв, Хасбанк ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв, Төрийн банк ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн ажилчдад сургалт мэдээллийг өгч ажиллалаа.