Тус шүүхийн болон Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэстэй 2024 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах” журмыг хэрэгжүүлж 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Шүүгчийн бие хамгаалах нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглэх” талаар сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын
сум дундын Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлагч М.Отгонбаатар, хэв журмын ажил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч А.Ихэрболд нар явуулж тус шүүхийн шүүгч, шүүгчийн туслах нар хамрагдав.