ДОТООДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВBorundur2025-01-20Мэдээ мэдээлэл 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Тус шүүхийн тамгын газрын 2025 оны сургалтын төлөвлөгөөнд заасны дагуу мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батжавхлан, архив бичиг хэргийн эрхлэгч О.Баярчимэг нар сургалт орлоо.Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батжавхлан “ХАСХОМ шинэчлэн гаргах, анхаарах асуудал” сэдвээр сургалт орж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 05 дугаар тогтоолыг танилцуулж, Мэдүүлгийн цахим системийн ашиглалт болон ХАСХОМ, ХАСУМ гаргах, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг мэдэгдэх, тайлбарлахад анхаарах асуудлын талаар, Архив бичиг хэргийн эрхлэгч О.Баярчимэг “Архивын аюулгүй ажиллагаа” сэдвээр сургалт орж, архивын сан хөмрөгийн баримтыг бүрдүүлэх, бүртгэх, хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, архивын хадгаламжийн санд тавигдах шаардлагын талаар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өгч, арга зүйн зааварчилгаа өглөө.