XVII жарны “Элдэв Эрдэнэт” хэмээх ногоон модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар зарлигаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргалыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”,
“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр Шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Хэрлэнтуяа,
Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шүүгчийн туслах Ш.Отгонцэцэг нарыг шагнасныг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүгч Р.Батбаяр, Б.Болор-Эрдэнэ нар гардуулан өгч, цаашдын ажилд нь амжилт хүслээ.