ДОТООДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛААBorundur2025-03-31Мэдээ мэдээлэл ДОТООДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар 2025 оны дотоодын сургалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний дагуу 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батжавхлан “Компьютер болон хэрэглээний программд хийгдэх тохиргооны талаар ”, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ “Хамт олны төлөвшил ба багаар ажиллах чадвар” сэдвээр тус тус шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт, мэдээллийг өглөө. ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ