СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛААBorundur2025-03-31Мэдээ мэдээлэл Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/04 дугаартай тушаалаар 2025 оны дотоодын сургалтын төлөвлөгөөг баталж, дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан сэдвийн хүрээнд Эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Х.Бат-Эрдэнэ нар нь 2025 оны 03 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Бор-Өндөр суманд хувиараа бизнес эрхлэгч 87 иргэнд “Шүүхийн бус журмаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт”, “Иргэний эрх зүйн болон гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан, хөдөлмөрийн маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах үйл явцын талаар” сурталчилгаа хийж, мэдээлэл өгч гарын авлага тарааж, санал асуулгын хуудас бөглүүллээ.