СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛААBorundur2025-03-31Мэдээ мэдээлэл Тус шүүхийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2025 оны 03 сарын 28-ны өдөр Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Хэрлэнтуяа “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал ба эрх зүйн актын баталгаажилт” сэдвээр, шүүгчийн туслах Ш.Отгонцэцэг “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ” сэдвээр, эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал “Хувь хүний ур чадвар, манлайлах чадвараа хөгжүүлэх нь” сэдвээр, архив, бичиг хэргийн эрхлэгч О.Баярчимэг “Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих шаардлага” сэдвүүдээр тус тус шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт орж, сургалтын сэдвийг бататгах зорилгоор “өөрийгөө сорих сонжоо” бөглүүлж, асуулт хариултын мэтгэлцээнийг зохион байгууллаа.