УТАСНЫ ДУГААР: 70567012
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын 2024 оны дотоодын төлөвлөгөө болон Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сумын Сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хамтарсан уулзалтыг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалт, зөвлөгөөнөөр 2023-2024 онд тус шүүхээс хариуцагчийг эрэн сурвалжлуулж, албадан ирүүлэх ажиллагааны биелэлт, хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл, анхаарах асуудал, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцож, цаашид анхаарвал зохих ажлуудыг ярилцлаа.
Шүүгч, шүүхийн алба хаагч нарт Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Д.Энхбат нь “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”-ын талаар сургалт оров.