УТАСНЫ ДУГААР:  70567012

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус шүүхийн тамгын газраас санаачлан “НАЙЗУУД БАЙЯ” нөлөөллийн аяныг 2024 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Уг аяны хүрээнд 11-р сарын 11-ний өдөр Бор-Өндөр суман дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 1, 2, 3-р ангийн 123 суралцагчдыг хамруулан “Хүүхэд хамгааллын тухай” хууль, “Үе тэнгийн дээрэлхэлт”, “Өсвөр үеийнхний шинэ тахал буюу электрон тамхи” сэдвээр Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Хэрлэнтуяа, эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал нар сургалт хийж, шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл хийлээ.
ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ