УТАСНЫ ДУГААР:  70567012

Сургалтын үр дүнг дүгнэлээ.

Тус шүүхийн тамгын газраас санаачлан “НАЙЗУУД БАЙЯ” нөлөөллийн аяныг өрнүүлж, аяны хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Ерөнхий боловсролын “Бор-Өндөр” сургуулийн 6-12-р ангийн сурагчид, Бор-Өндөр сум дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 1, 2, 3-р ангийн суралцагчдыг хамруулан “Хүүхэд хамгааллын тухай” хууль, “Үе тэнгийн дээрэлхэлт”, “Цахим орчны зохистой хэрэглээ, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, “Өсвөр үеийнхний шинэ тахал буюу электрон тамхи” сэдвүүдээр тус тус Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Хэрлэнтуяа, эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал нар сургалт зохион байгуулж, сургалтын үр дүнг дүгнэх зорилгоор “Цахим орчин дахь тоглоом, түүний хор уршиг ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарласан билээ.
2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр уралдааныг дүгнэж, тэргүүлсэн сурагчдыг тус шүүхийн Тамгын газраас шагнаж урамшуулан дурсгалын зүйл гардуулж сурлагын өндөр амжилт хүсэв.
Эссэ бичлэгийн уралдааныг Ерөнхий боловсролын “Бор-Өндөр цогцолбор” сургуулийн 10д ангийн сурагч О.Халиунаа “Тэргүүн байр”, 12б ангийн сурагч А.Энхбилэгт “Дэд байр”, МСҮТ-ийн 24а ангийн сурагч А.Хүрэлцоож Гутгаар” байр, Ерөнхий боловсролын “Бор-Өндөр” сургуулийн сурагч 9г ангийн сурагч С.Буянзаяа, 11в ангийн сурагч Т.Уяралцэцэг, МСҮТ-ийн 23а ангийн сурагч Б.Мөнгөнтуяа, 24а ангийн сурагч Э.Энхжин нар “Тусгай” байрыг тус тус эзэлжээ.
ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ