Монголын ард түмэнд эрх, эрх чөлөө, тэгш байдал, эв нэгдэл, ардчилсан, шударга ёсыг төлөвшүүлсэн Монгол Улсын дөрөв дэх Ардчилсан шинэ Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, Үндсэн хуулийн талаар мэдлэг олгох, сурталчлан таниулах, эх орноороо бахархах, эх түүх соёлоо дээдлэх үзлийг төлөвшүүлэх зорилгоор Анхдугаар Үндсэн хууль баталж БНМАУ хэмээн тунхагласны түүхэн өдрийг тохиолдуулан тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал, мэдээлэл лавлагааны
мэргэжилтэн П.Энхмаа нар нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Үндсэн хууль бүтсэн түүхэн замнал” сэдвээр шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт орж, сургалтын сэдвийг бататгах, мэдлэгийг сорихоор баг болгон уралдаант, хөгжөөнт “АСУУЛТ, ХАРИУЛТ”-ын бооцоот тэмцээнийг зохион байгууллаа.