УТАСНЫ ДУГААР: 70567012
Уулзалт хийв
Уулзалт
хийв
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээллийн технологийн мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нар нь шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн алба хаагчтай 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр уулзалтыг шүүхийн байранд хийв. Тус уулзалтаар “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч,шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ын биелэлт, хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл, анхаарах асуудал, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцож, цаашид анхаарвал зохих ажлуудыг ярилцлаа.


